Холбоо барих: 976 70113244
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАН ХААГЧДАД ГЭРЧИЛГЭЭ ОЛГОВ

Блог

2018.9.9

"Монголын цахим институт"-ийн сургагч багш нар Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/33 журмын дагуу 40 цагийн сургалтыг удирдан явуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем, удирдлагын тогтолцоо, шаардлага, баримт бичиг боловсруулах сэдвийн хүрээнд сургалтыг явуулсан билээ.

Сургалтад Онцгой байдлын ерөнхий газрын 21 аймаг, 9 дүүргийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан 30 орчим алба хаагч хамрагдсан бөгөөд гамшиг ослын үед ажиллах алба хаагчдын болон тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр гэрчилгээгээ гардан авлаа.

Гэрчилгээг ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, сургалтын хэлтсийн дарга, хурандаа С.Амгалан, Монголын цахим институтын зөвлөх Л.Алтансүх нар гардуулан өгсөн юм.